Бүтэц, тогтолцоо, шүүгчээсээ шүүхийн шинэчлэл эхэлнэ
2012 оны 11 сарын 29 [Уншсан тоо: 39942]
Шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан байдал шүүгчийн хараат бус  байдлын  талаар манайхан ярьцгаадаг.  Шүүхийнхэн авлига авдаг, хэрэг буруу шийдлээ,  нөлөөнд автлаа гэж гомдоллох нь бий.  Нотолгоогүй боловч ийм хар сэр байнга л явж байдаг.   Тэгвэл шүүх юунаас эхэлж шинэчлэгдэх ёстой вэ. Шүүхийн шинэчлэл бүтэц,  тогтолцоо, шүүгчээсээ  л эхэлнэ. Ингэхийн тулд хуулиндаа   өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан.

Ерөнхийлөгч Шүүхийн  тухай багц хуулийн төслийг  УИХ-д өргөн барьснаар уг хууль батлагдаж ирэх оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх болсон.

Энэ  багц хуулиудад  шүүхийн бүтэц, тогтолцоонд нэлээдгүй өөрчлөлт оржээ. Гэхдээ шүүхийн шинэчлэл  гэхээр хуучин хувцсаа шинээр солихтой адил хялбархнаар бодож болохгүй. Цаг хугацаа нэлээдгүй орно. Ямар ч байсан хууль шинээр батлагдсан нь үүнд том түлхэц болох юм.

Ерөнхийлөгч Шүү­хийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьс­наар уг хууль бат­лагдаж ирэх оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх болсон. Энэ  багц хуулиудад  шүүхийн бүтэц, тогтол­цоонд нэлээдгүй өөрчлөлт оржээ. Гэхдээ шүүхийн шинэчлэл  гэхээр хуучин хувцсаа шинээр солихтой адил хялбархнаар бодож болох­гүй. Цаг хугацаа нэлээдгүй орно. Ямар ч байсан хууль шинээр бат­лагдсан нь үүнд том түлхэц болох юм.  Шүүхийн түүхийг он тооллоор нь ярих юм бол  эргэлзээтэй.  Зарим нь  1921 оны Үндсэн хууль батлагд­санаас хойш  тооцдог бол өөр нэг хэсэг нь тэрнээс өмнө  үүссэн гэж үздэг. Хууль зүйн яам,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 100 жи­лийн ойгоо саяхан тэмдэглэснээс харвал энэ ч бас ортой байж болох юм. Ер нь Үндсэн хуулийн өөрч­лөл­түүдтэй холбоотой Шүүхийн тухай хууль ч өөрчлөгдөж ирсэн байдаг. Гэхдээ олон хуулийг нэгт­гэж, Шүүхийн тухай хуулиндаа базаж оруулсан нь нэг талдаа өгөөж муутай, олон зүйл тодорхой бус бүрхэг байлаа. Шүүхийн тог­толцооны дагуу анхан болон давж заалдах, хяналтын шатанд ажил­лах шүүгч нарынх нь эрх зүйн байдал хуулинд тодорхой бай­гаа­гүй. Энэ бүхэн шинээр батлагдсан Шүүхийн тухай багц хуулинд на­рийн тодорхой тусгагджээ.  Тиймээс эдгээр хуулиудад ямар, ямар өөрч­лөлт орж, шинээр юу  нэмэгдсэнийг  тоймлоё.

Шүүхийн сахилгын хороо нь ёс зүйн хороо гэдэг нэртэй болж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бү­рэлдэхүүнд орж ажиллахаар бол­сон. Шүүхийн сахилгын хороонд шүүгч нар орж байсан нь шинэ хуулиар өөрчлөгдсөн. Эрдэмтэн судлаачид, хуульчдаас бүрдсэн есөн хүн энэ бүрэлдэхүүнд багтана. Хэрвээ хэн нэгэн шүүн таслах ажиллагаа явуулахдаа мэргэж­лийн алдаа гаргасан, хуульчийн ёс зүй зөрчсөн, шүүн таслах ажил­лагааг буруу хийсэн гэж үзвэл  Хуульчдын холбооны дэргэдэх  Мэргэжлийн  хариуцлагын хороонд хандах юм. Мэргэжлийн хариуц­лагын хороо шүүгчийн шүүн тас­лах эрхийг хураах хүртэл арга хэмжээ авч болох аж.  Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг тухайн шүүгч зөвшөөрөхгүй бол Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандана.

Шүүгч бусдыг хохироосон шийд­вэр гаргавал тэр хуралд оролцсон өмгөөлөгч, прокурор хоёр тэр шүүгчийг хариуцлагын хороо руу өгч болно. Хэрвээ өм­гөөлөгч нь зөрчсөн бол шүүгч, прокурор нь өгч болно. Прокурор зөрчсөн бол өмгөөлөгч, шүүгч нь өгч болно. Сахилгын хороонд иргэд өргөдөл өгөх нь нээлттэй, Мэргэжлийн хариуцлагын хороон дээрээ хаалттай байсныг хоёу­ланд нь нээлттэй болго­чих­сон. Тэгэх­лээр  хэргийг буруу шийдвэл хэргийн оролцогчид нь гомдол гаргах эрх нээлттэй учраас эвгүйтэх нь байна шүү гэж шүүгч нөхөр бодноо  доо.  Ингэхээр тухайн шүүгчийн хариуц­лага өндөрсөж байгаа юм.  

Шүүгчийн эрх зүйн байдлын  тухай болон Шүүхийн тухай  хуу­лиар шүүгчийн өөрийнх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй хол­боотой эрх зүйн байдал нь ямар байх, шүүгчид ямар болзол шаард­лага тавигдах, шүүгчийн эрх, ха­раат бус байдал нь ямар журмаар хуульчлагдах юм, түүний эдийн засгийн болон улс төрийн батал­гаа нь ямар байх юм гэдгийг  хийж өгчээ.

Шүүхийн захиргааны тухай хуулиар Үндсэн хуулийн заалтаас эхтэй шүүгчийн хараат бус, шүү­хийн бие даасан байдлыг Ерөнхий зөвлөл яаж хангах юм гэдгийг зохицуулсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэл­дэхүүн зэргийг бүгдийг  энэ хуулиар зохицуулаад  өгсөн.

Дээр нь шүүх хэрэг маргааныг төрөлжүүлэн шийдвэрлэх дагна­сан шүүхтэй болж, үүнд  мэргэшсэн шүүгч нар ажиллана.  Өмнө нь нэг шүүгч эрүүгийн хэрэг, иргэний хэрэг аль  алиныг   нь шийдэхэд оролцдог байсан.  Үүнээс болж алдаа гарах­гүй гэхийн баталгаагүй. Тиймээс энэ нь мэргэшсэн байдлыг хад­галж чадахгүй,  дагнаж чадахгүй,  хэрэг шийдэж байгаа улсуудын сэтгэл ханамжийн баталгаа болж чадах­гүй байсан. Үүнийг анхан шатнаас нь төрөлжүүлж байгаа ажээ. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр шүүгч нар эрүүгийн хэрэг шүүх үү, иргэ­ний хэрэг шүүх үү гэдгээ өөрсдөө сонгох юм.

 Өмнө нь гомдол гаргагч Дээд шүүхэд хандаад дараа нь Ерөнхий шүүгчид ханддаг байсан нь мөн болих юм. Нэг шийдэлтэй хэргийн хувьд бодъё л доо. Анхан шатны хурлаар бүрэлдэхүүнтэй шийдэх хэрэг байсан учраас гурван шүүгч орсон. Тэгэх юм бол анхан шатны гурав, давж заалдах шатны гурав, хяналтын шатны тав гэхээр нийт 11 шүүгч болно. 11 шүүгчийн ухаан уралдуулж шийдсэн хэргийг  хууль зөрчсөн гэх үндэслэлээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт, Ерөнхий прокурор   эсэргүүцэл  бичиж, үүнийг нь  17 шүүгч хэлэлц­дэг байсан. Энэ нь эрх зүйн та­лаасаа ч, хууль хэрэглээ талаасаа ч, онолын шүүх гэдэг утгаараа болохгүй байсан бол  шинэ хуулиар энэ шат байхгүй болж байгаа. Нэгэнт таван шүүгч шийдсэн л бол шийдвэрийг хүчин төгөлдөр болгож хугацааны хувьд иргэнийг  хохи­роохоо больсон байна. Одоо иргэд хяналтын шатны таван шүүгч нь шийдчихээд байхад гом­дол гаргаад дахиад яваад байдаг.  Нэгэнт хяналтын шатны тогтоол гарсан бол гарсан өдрөөсөө хуу­лийн хүчин төгөлдөр болоод гүй­цэт­гэлийн шугамаараа шийдээд явна.

Иргэд хуулийн этгээ­дийн хү­сэлтээр Дээд шүүх, Үндсэн хуулиас бусад хуульд тайлбар гаргадаг байсан бол одоо ингэхээ больсон. Ингэж тайлбар гаргах нь сөрөг үр дагавартай байлаа. “Тэдний талд ашигтай тайлбар хийчихлээ” гээд л шүүхийг буруутгаж,  ам урцалдан шүүмжилж эхэлдэг. Үүнийг өөр­чилж хяналтын шатны шүүх хэрэг, эрх зүйн мар­гааныг хянан шийд­вэрлэх замаар л хуулиа тайл­бар­лахаар болж байгаа юм байна.  

Шүүх хурлын үеэр шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орцгоодог. Олонхиороо шийдвэр гаргалаа гээд гараад ирдэг. Таван шүүгч шүүх хуралд орлоо гэхэд хоёр нь эсрэг саналтай байвал  ямар учраас ийм санал өгснийг хэн ч мэдэхгүй  нууц хэвээр үлдчихдэг байсан. Тэгвэл  шинэ хуулиар энэ бүхэн нээлттэй болж,  шүүхийн шийдвэртэй хамт тусгай санал Дээд шүүхийн вэб сайтан дээр тавиг­дана. Ингэснээр тухайн хэргийн талаар эрх зүйн талаас нь анализ хийх эрх нь иргэдэд олгогдох юм.  Харин анхан болон давж заалдах шатны хурал  дээр тусгай саналаа шүүхийн шийдвэрт хавсаргаад өгөх жи­шээтэй байх аж.

Хуучин бол Ерөнхий шүүгч зургаан жилээр томилогдоод, нэг удаа улирч арван хоёр жил ажил­лаж болох байсныг шинэ хуулиар урт байна гэж үзжээ. Хүний амьд­ралын арван хоёр жил гэдэг бага хугацаа биш. Тиймээс үүнийг зургаан жилээр нэг удаа томилог­дохоор болж өөрчилсөн. Тан­химын тэргүүнүүд гурван жилээр нэг удаа томилогдоно. Нэг удаа гурван жилээр дахиж сунгаж болно.  Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч мөн адил гурван жилийн хугацаа­тай л томилогдоно. “Энэ хүн сайн ажиллаж байна. Үргэлжлүүлээд ажиллах боломжтой” гэвэл нэг удаа гурван жилээр сунгах боломжтой болж өөрчлөгдсөн. Одоо яадаг гэхээр  зургаан жилээр томилог­доод, дахиад  зургаагаар сунгаад арван хоёр жил ерөнхий шүүгч хийдэг. Тэгээд дараагийн зургаан жилийн хугацаа дуусахын өмнө  өөр аймаг, өөр дүүргийн шүүхэд шилжчихдэг. Өөр шүүхэд очоод дахиад л ерөнхий шүүгч болчихно.  Ингэсээр насаараа аль нэг шүү­хийн ерөнхий шүүгч хийгээд явчи­хаж байгаа юм. Одоо тийм боломж байхгүй болсон. 

Өнөөдөр гомдол гаргасан хэн болгоны хүсэлтээр орж ирсэн хэрэг болгоныг Дээд шүүх шийддэг. Энэ байдал нэгэнт үгүй болох нь. Хууль хэрэглээ, хуулиар тогтоосон журам зөрчлөө гэсэн үндэслэлээр л Дээд шүүх рүү орно. Бусад нотлох ба­рим­тын үнэлгээ, хэрэг хянан шийдвэрлэх үнэлгээ, хууль хэ­рэглээтэй холбоотой хэргийг давж заалдах шатны шүүхээр шийд л гэдэг болж байгаа юм байна.

Иргэдийн төлөөллийн эрх зүйн байдлын тухай хууль гэж тусдаа хууль гарсан. Иргэдийн төлөөлөгч хуучин бол хэлбэрийн төдий шүүх хуралд оролцдог байсан бол шинэ хуулиар шүүгчтэй адил таслах эрхтэйгээр оролцох юм. 

Мөн Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны тухай хууль гэж бай­гаа. Энэ нь иргэний хэрэг дээр л зөвхөн хэрэгжинэ. Нэг төрлийн бизнес ч гэж хэлж болох юм.   Эвлэ­рүү­лэн зуучлагч нь заавал хуульч хүн байх албагүй. Энэ  нь шүүхээр орохгүйгээр талуудын эвлэрэх боломжийг олгосон хууль. Эвлэ­рүү­лэн зуучлагч  нь эрх авах бөгөөд дээд боловсролтой, эрх зүйн ча­дамжтай, ял шийтгэлгүй гэх мэтээр хуульд зааж өгсөн байгаа. 

Шүүхийн багц хуулиудтай хол­боотой, шүүх хэрхэн өөрчлөх тухай бичвэл чамгүй олон зүйл дурдах хэрэг гарна.

Ирэх оны долдугаар сарын нэгнээс Шүүхийн багц хуулиуд хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хуу­лиудтай холбоотой шүүхэд ши­нэчлэл ч өрнөх юм байна. 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив