АН эвтэй, МАН сэвтэй байна
2012 оны 5 сарын 14
Сонгуулийн өмнө Ардчилсан нам урьд урьдаасаа илүү эв нэгдэлтэй байна. Уг
нь энэ олон фракцтай нам өмнөхөөсөө илүү үймж сүйд болно гэж
өрсөлдөгчид нь харж байсан.
Дэлгэрэнгүй үзэх >
Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа
2012 оны 4 сарын 27
Эцгийгээ хүү нь алж гэнэ. Согтуу нөхөр нь эхнэрээ хутгалж алж гэнэ.
Бяцхан жаалууд архи ууж нас барж гэнэ. Тэр жаалын ээж нь архичин гэнэ.
Согтуу жолооч хүүхэд дайрч алж гэнэ. Ээжийгээ согтуудаа аймшигтайгаар
хороож гэнэ. Өдөр бүр эцэс төгсгөлгүй архинаас үүдэлтэй, согтуугийн
балгаар үйлдсэн сэтгэл сэрхийлгэм гэмт хэргийн аймшигт мэдээллүүд
сонстож байна.
Дэлгэрэнгүй үзэх >
МАН-ын араас зул өргөх цаг ойртоод байна
2012 оны 4 сарын 24
Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй улс орнууд зах зээлийн нийгэмд
шилжсэн. Манайд ч энэ шилжих процесс явагдсан. Гэвч бусад улс
орнуудаас ялгаатай нь коммунист намын үндэс нь өөрчлөгдсөнгүй. Өнөөг
хүртэл өнөөх л нам эрх барьсаар ирлээ. Эрх баригч намаа сольсон бүх улс
орон өөрчлөгдөж, хөгжиж чадлаа. Монгол Улс яагаад зах зээлийн нийгэмд
хөл тавьчихаад бусдын адил хөгжиж чадахгүй байгаад байна. Коммунизмаа
үндсээр нь үгүй хийж чадаагүйд л хамаг учир байна. Үндсээр нь устгаагүй
цагт коммунизм одоо ч оршин тогтносоор байна гэж ойлгож болох нь
Дэлгэрэнгүй үзэх >
Тэжээвэр
2012 оны 3 сарын 26
МАН-ын Засгийн газрын өнөөдөр өгч байгаа хорин нэгэн мянга олон хүнд
нэмэр болж байгаа юм шиг санагддаг биз. Амаа ангайгаад, гараа
хөдөлгөхгүй ингэж тэжээлгээд байвал болоод л байх мэт. Гэвч энэ нь
хүнийг “тэжээвэр” болгож байна. Өнөөдөр бид Засгийн газрынхаа
“тэжээврүүд” болчихоод байгаа. Тэжээгддэг гэдэг нь өөрөө өрөвдөлтэй
ойлголт. Мал адгуус дээр ч бодоод үзье л дээ. Хамгийн сул дорой, онд
орохооргүйгээ л малчид гэртээ тэжээж байдаг. Тэжээвэр мал энэнд нь
аяндаа дасч өөрийнхөөрөө хоол олж идэхээ байж, бэлчээрт ч гарахгүй,
хүний гар харж эхэлдэг. Аймшигтай нь МАН-ын Засгийн газар чадалтай,
чадалгүй бүгдийг нь “тэжээвэр” болголоо. Тэжээвэр хэзээ ч ханаж
цаддаггүй, улам давардаг.
Дэлгэрэнгүй үзэх >
Хурандаа нарын Орогнолын Засгийн газар Сүхбаатар дүүргийн эмнэлэгт байрлаж байна
2012 оны 3 сарын 21
Монгол Улс хоёр Засгийн газартай болчихоод байна. Нэг нь мэдээж албан
ёсны буюу С.Батболдын толгойлж буй Засгийн газар. С.Батболдын
толгойлдог Засгийн газрын гишүүд бол "Долдугаар сарын 1"-ний хэрэгтэй
шууд утгаараа холбогдохгүй. Харин хуучин Ху-гийн хөрөнгөжүү хэсгийн
төлөөллөөс бүрдсэн Засгийн газар гэж хэлж болох юм. За ямар ч байсан
албан ёсны Засгийн газар гэдгийг бүгд мэдэх учраас олон тайлбар сэлт
хэрэггүй биз.
Дэлгэрэнгүй үзэх >
Гараа “цусанд дүрсэн” хүмүүс Монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй
2012 оны 3 сарын 14
“Монгол төр ариун байх ёстой” гэж манай улстөрч нөхдүүд их ярьцгаадаг.
Яаж ариун байлгах талаар харин огт ярихгүй юм. Тиймээс “Долдугаар сарын
1”-ний үймээний үед төрд ажиллаж байсан хүмүүсийн ёс суртахууны тухай
сөхөж бичихэд хүргэлээ. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг засаг
барьж, төрд алба хааж байхад ийм аллага хядлага болсон. Үүнийг хэн ч
үгүйсгэхгүй. Гэтэл тэд дахиад л засаглал руу тэмүүлж байна. Дахиад л улс
төрд шургалж, УИХ-д дэвшихээр зэхэж эхэллээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Луу жилийн улс төр эхэллээ
2012 оны 3 сарын 2
Сар шинийн дараах ажлын эхний Тусгаар тогтнолын ордонд өдөржин золголт
үргэлжлэв. Юун ажил, юун чуулган. Тусгаар тогтнолын ордны өрөөнөөс өрөө
дамжин үнсэлцэж, тэврэлдэж буй эрхэм гишүүдийн зарим нь лам авчирч
ном уншуулж сүйд болов.
Нэрээ голсноос хойш сонгуульд ялагдах нь бараг тодорхой болсон
МАН-ынхан гундуухан итгэл муутай болсон байлаа. Гэтэл сүүлийн үед тэд
өдөр, шөнөгүй сонгуульд бэлтгэж өөртөө итгэх итгэл нь эргэн ирлээ
гэцгээх болж.
Дэлгэрэнгүй үзэх >